Урвалжийн операторчийн ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Урвалжийн операторч”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Баяжуулах үйлдвэрт ашиглагдах бүх төрлийн урвалж химийн бодисыг найруулах, ган бөмбөлөг савлах, урвалж хиймийн бодисын сав баглааг пресслэх;
  • Үйлдвэрийн дамжлагуудад усан ба хуурай цэвэрлэгээ хийхдээ аюулгүй ажиллагааны зааврын хүрээнд, урвалж химийн бодис найруулах  үйл ажиллагааг  ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой байх
  • Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх
  • Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
  • Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх

Бусад ур чадвар:

  • Бичгийн болон харилцааны чадвартай байх
  • Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
  • Оосорлогч дохиочины сургалтад хамрагдсан байх
  • Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
  • Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах
  • Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх
  • Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авах чадвартай байх
  • Технологи, тоног төхөөрөмжүүдийг нэршил заавруудыг англи хэлээр дунд түвшинд мэддэг байх
  • Өөрийн мэдлэгээ бусад ажилтнуудад хүргэх, ойлгуулах чадвартай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.09.19-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/