Байгаль орчны инженер - Ойн инженерийн ажлын байр

Таныг Байгаль орчны хэлтэст “Байгаль орчны инженер - Ойн инженер”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Байгаль орчны инженер нь Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх Монгол улсын байгаль орчны (БО) холбогдох хууль тогтоомжууд, ISO 14001 стандартыг мөрдөн хэрэгжүүлэх болон Бороогоулд ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний (БОННҮ) хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэн холбогдох байгаль орчны тайлан, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнахад Байгаль орчны менежер (БОМ)-т дэмжлэг үзүүлж ажиллана.
  • БО-ны инженер нь Бороогоулд ХХК-ийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх мод үржүүлгийн газар байгуулах, модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэн гаргах, шилжүүлэн тарих, усалгаа арчилгаа зэрэг мод тарих, ойжуулах ажлыг хариуцан голлох үүрэг гүйцэтгэн ажиллана.
  • Ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрын арчилгаа, усалгааг 7 хоног, сар, жилээр төлөвлөх, гүйцэтгэлийг хангах ба холбогдох тайлан, мэдээг бэлтгэх. Шаардлагатай тоног төхөөрөмжийн (модны нүх ухаж бэлтгэх, усалгааны системийн гэх мэт) судалгаа гаргах, тоног төхөөрөмжийг хариуцан ажиллана.
  • Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулахтай холбоотой ажлыг бүх шатанд хариуцан ажиллана;
  • 3 сая мод тарих талбай сонголт, тарилтын ландшафтын зураг төслийг хийж
  • БГК-ийн ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах ажлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд гүйцэтгэх,
  • Ойжуулах, мод тарих газрыг сонгох холбогдох шаардлагад нийцүүлэн сонгох, ландшафтын архитектурын зураг төсөл гаргах, ойжуулалтын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулах,
  • Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн чиглэлээр хийгдэх судалгаа, дотоод гадаад тайлан боловсруулах, төрийн байгууллагад өгөх тайлан, мэдээг холбогдох журам, зааврын дагуу бэлтгэх;
  • Ойжуулсан талбайн бүртгэл хөтөлж, паспортжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, таримал ойн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэг байгуулах зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай журам, заавар боловсруулах, хянах, хэрэгжүүлэхэд Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх, оролцож ажиллах;
  • Олон нийт, оролцогч талуудад үйл ажиллагааг танилцуулах, мэдээллээр хангах уулзалт, хурал зохион байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчны болон ХАБЭА-ны батлагдсан дүрэм, журам, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Ажлын явц, гүйцэтгэл, үр дүнг Байгаль орчны хэлтсийн менежер болон ахлах инженерт тухай бүр тайлагнан ажиллах;
  • Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг шууд удирдлагад эргүүлэн тайлагнаж, шаардлагатай үед холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, 7 хоног болон сарын тайлан мэдээ гаргах;
  • Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн төсөл хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж холбогдох бүртгэл, мэдээ, тайлан, зураг материалыг тухай бүр хөтөлж хадгалах;
  • Ойжуулах, мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлгийн ажлыг гүйцэтгэж буй түр ажилтан, гэрээт гүйцэтгэгчийн ажилд хяналт тавих, ажлын гүйцэтгэл, чанарыг шаардлагын түвшинд байлгахыг хариуцах;
  • Төсөл хөтөлбөрийн байгаль орчны холбогдолтой асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг удирдлагаас өгсөн чиглэл зааврын дагуу авч ажиллах;
  • Төслийн хэсгүүдэд байгаль орчны чиглэлээр холбогдох шаардлага, хяналт тавих болон бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх;
  • Тухайн ажилтны мэргэшсэн чиглэл, туршлага эсвэл чадварт тохирсон бусад ажлуудыг шууд удирдлагын зааврын дагуу гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Байгалийн ШУ-Ойн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.
  • Англи хэлний дундаж төвшнөөс дээш мэдлэгтэй байх.
  • Байгаль орчны зөвшөөрөл олгох, Ойн тухай болон байгаль орчны холбогдох хууль тогтоомж тэдгээрийг уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах талаар, Байгаль орчны төлөвлөлтийн талаар мэдлэгтэй;
  • Жолооны үнэмлэхтэй байх.
  • Ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Тайлан гаргах, мэдээлэл нэгтгэх, дүн шинжилгээ хийх, компьютерын хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх; ARC GIS программ дээр ажиллах чадвартай бол давуу тал болно.
  • 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Уул уурхай болон нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай;
  • Мөн ажил үүргийн хүрээнд гүйцэтгэх бусад ажлуудын талаар мэдлэг, туршлагатай байх;
  • Байгаль орчны дотоод, гадаад тайлагнал, харилцаа холбоо, түүний дотор төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, хууль эрх зүйн шаардлагуудыг мөрдүүлэхэд Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын байгууллагаас зохион байгуулсан хурал, зөвлөгөөн, семинарт оролцох, танилцуулга хийх, мэдээлэл өгөх;
  • GIS, ARC GIS программ дээр ажилладаг бол давуу тал болно.

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр Мэргэжлийн өндөр ур чадвартай байх.
  • Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай;
  • Хэл ярианы болон бичгийн харилцааны өндөр чадвартай, түүний дотор мэргэжлийн, техникийн бичиг баримт боловсруулах чадвар,
  • Байгууллагыг төлөөлөн гадагш харилцах чадвартай.
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох, ажлын ачаалал даах чадвартай.
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой;
  • Ажил төлөвлөх, үр дүнд хүргэх, зохих хугацаанд нь амжуулах зэрэг төсөл гүйцэтгэх өндөр ур чадвартай байх;
  • Бусадтай хамтран ажиллах, баг болж ажиллах чадвартай байх.
  • Ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Шинэ ажилтнуудыг сургах, компанийн байгаль орчны дүрэм, журмуудыг танилцуулах чадвартай байх.
  • Нөхцөл байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, зорилго тавих чадвартай байх.
  • Байгаль орчны үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай байх.
  • Нягт нямбай, идэвх санаачилгатай байх.
  • Үнэнч шударгаар ажиллаж, соёлын ялгааг хүндэтгэн, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд хариуцлагатай хандах.
  • Үнэнч, итгэл даах чадвартай байх.             
  • Мэргэжлийн ёс зүйг чанд сахих, өөрийгөө дайчлах чадвартай, сахилга баттай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.02.01-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/