Баяжуулах үйлдвэрийн металлургичийн ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Баяжуулах үйлдвэрийн маталлургич” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх;
  • Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлөгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих;
  • Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах.

Мэргэжил ,туршлага:

  • Ашигт малтмалын баяжуулалт болон металлургийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх;
  • Уул уурхай хүдэр боловсруулалтын чиглэлээр ажилласан ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Зутан болон шингэний төрөл бүрийн насос, шугам хоолойн систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Химийн урвалж бодисууд ашиглаж байсан туршлагатай байх;
  • Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүрэм журмуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;
  • Уул уурхайн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Баяжуулах үйлдвэрийн технологийн дээж авах, бэлтгэх, боловсруулах, турших, технологийн туршилтын схем зохиох, тайлан бичих, боловсруулах тайлагнах чадвартай байх;

Бусад ур чадвар:

  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх;
  • Мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Технологи, тоног төхөөрөмжүүдийн нэршил, заавруудыг мэддэг байх;
  • Өөрийн мэдлэгээ бусад ажилтнууд, гэрээт ба зочдод хүргэх;
  • Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэхтэй байх;
  • Краны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх; 
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх;
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт, мэдлэгтэй байх;
  • Эрхийн үнэмлэх болон сертификат монгол улсын жолооны B ангилалтай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.08.11-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/