Ачигчийн операторын ажлын байр

Таныг Ил уурхайн Уулын ашиглалтын албанд "Ачигчийн оператор"-ын ажлын байранд урьж байна. 

Үндсэн үүрэг:

Ачигчийн оператор нь уулын ашиглалтын горим журам, стандартын дагуу ачигч болон түүнтэй адитгах тоног төхөөрөмжүүдийг жолоодно.

Мэргэжил ур чадвар:

Коллеж, тусгай сургалтын төвийг тоног төхөөрөмжийн оператороор суралцаж төгссөн мэргэжлийн үнэмлэх сертификаттай байх:

Монгол улсын жолооны М ангилалын хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх:

Ур чадвар:

Уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн оператороор ажиллаж байсан туршлагатай байх;

Уул уурхайн хүнд машин механизмын мэдлэгтэй байх;

Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх; 

Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх; 

Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх; 

Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/