Баяжуулах үйлдвэрийн операторчийн ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Баяжуулах үйлдвэрийн операторч” – ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Боловсруулах үйлдвэрт хүдэр хүлээн авах, бутлах, дамжуулах ба нөөцлөх, тээрэмдэх, зутангийн насос ажиллуулах;

Циклоноор ангилах, Өтгөрүүлэгч болон уусгалтын шингээлт, хоргүйжүүлэх, десорбци, гравитацийн дамжлагуудын үйл ажиллагааг ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажилуулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил туршлага:

Бүрэн дундаас дээш боловсролтой байх

Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх

Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх

Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх

Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх

Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх

Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх

Бусад ур чадвар:

Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх

Бичгийн болон харилцааны чадвартай байх

Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх

Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх

Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх

Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх

Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах

Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх

Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авах чадвартай байх

Технологи, тоног төхөөрөмжүүдийг нэршил заавруудыг англи хэлээр дунд түвшинд мэддэг байх

Өөрийн мэдлэгээ бусад ажилтнуудад хүргэх, ойлгуулах чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/, 94783000