Баяжуулах үйлдвэрийн металлургичийн ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Баяжуулах үйлдвэрийн маталлургич” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх;

Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлөгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих;

Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах.

Мэргэжил ,туршлага:

Ашигт малтмалын баяжуулалт болон металлургийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх;

Уул уурхай хүдэр боловсруулалтын чиглэлээр ажилласан ажлын туршлага хуримтлуулсан байх;

Зутан болон шингэний төрөл бүрийн насос, шугам хоолойн систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;

Химийн урвалж бодисууд ашиглаж байсан туршлагатай байх;

Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүрэм журмуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;

Уул уурхайн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;

Баяжуулах үйлдвэрийн технологийн дээж авах, бэлтгэх, боловсруулах, турших, технологийн туршилтын схем зохиох, тайлан бичих, боловсруулах тайлагнах чадвартай байх;

Бусад ур чадвар:

Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх;

Мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай байх;

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

Технологи, тоног төхөөрөмжүүдийн нэршил, заавруудыг мэддэг байх;

Өөрийн мэдлэгээ бусад ажилтнууд, гэрээт ба зочдод хүргэх;

Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэхтэй байх;

Краны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх; 

Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх;

Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт, мэдлэгтэй байх;

Эрхийн үнэмлэх болон сертификат монгол улсын жолооны B ангилалтай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/