Боловсруулах үйлдвэрийн сургагчийн ажлын байр

Таныг Хүний нөөцийн хэлтэст "Боловсруулах үйлдвэрийн сургагч"-ийн ажлын байранд урьж байна. 

Үндсэн үүрэг:

Үйлдвэрийн сургалт болон үйлдвэрийн технологийн сургалтуудыг хариуцан зохион байгуулах;

Ажилтнуудын үйлдвэрийн үе шат бүрт ажиллах чадварыг олгох зорилгоор мэргэшүүлэх, чадваржуулах сургалтуудыг зохион байгуулах;

Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны сургалтуудыг тухай бүрт зочин болон шинэ ажилтнуудад хүргэх.

Боловсрол, ажлын туршлага:

Менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний зэрэгтэй байх,

Сургалт хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх,

Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх,

Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг мэддэг бол давуу тал болно.

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

Хүнтэй ажиллах, хүн удирдах, зохион байгуулах чадвартай,

Интернетийн орчинд ажиллах, ур чадвартай,

Хэрэглээний болон тусгай программуудад ажиллах чадвартай,

Хамтран болон багаар ажиллах чадвартай,

Бие даан ажил үүрэг гүйцэтгэх чадвартай.

 

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/