Хүдэр тээврийн мастерын ажлын байр

Таныг Ил уурхайн газарт “Хүдэр тээврийн мастер” – ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Ил уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторуудад наряд зааварчилгаа өгч, хүдэр тээвэрлэлт, хүдэр ачилт, хөдөлгөөнт бутлуурын үйл ажиллагаанд хяналт тавих, аюулгүй бүтээлтэй үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлэх.

Мэргэжил ,туршлага:

Уул уурхайн салбарт ээлжийн мастер болон түүнтэй адил ажил үүрэг хийж гүйцэтгэж байсан туршлагатай байх;

Жолоооны B ангилалтай байх

Ээлжийн мастераар ажиллаж байсан бол давуу тал болно.

Ээлжийн ахлахын наряд зааварчилгааг яс баримталдаг, зарчимч байх.

Бусад ур чадвар:

Уулын тоног төхөөрөмжийн оператор, уул уурхайн салбарт уулын технологийн хэсэгт ажиллаж байсан туршлагатай байх;

Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай;

Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх;

Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;

Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;

Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/, 94783000