Тоног төхөөрөмжийн засварчины нээлттэй ажлын байр

Таныг Тоног төхөөрөмжийн засварчины нээлттэй ажлын байранд урьж байна.

Таныг Засварын хэлтэст Тоног төхөөрөмжийн засварчины ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үйлдвэрийн жил, улирал, сарын бүтээлийн төлөвлөгөөг биелүүлэхэд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын бэлэн байдлыг хангах;
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тухайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс олгосон засвар үйлчилгээний зааварчилгаанд үндэслэн гаргасан засварын хэлтсийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр үндэслэн хийж гүйцэтгэх;
  • Шинэ төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс гаргасан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дагалдах зааварчилгаанд тулгуурлан засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх, уурхайн суурин тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт хийж илэрсэн доголдлыг засаж сайжруулах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс  төгссөн байх;
  • Олон улсын болон Монгол улсад мөрдөгдөж буй техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;

Ур чадвар:

  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжилт тохируулгын ажлыг хийх чадвартай байх;
  • Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг туузан дамжлага, бутлуур, тээрэм, насос, шигшүүр, хурдлын хайрцаг, тосолгооны багаж хэрэгсэл, компрессор зэрэг үйлдвэрийн суурин тоног төхөөрөржмйн завсар үйлчилгээ, угсралтын ажлыг хийх чадвартай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.08-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798