Цахилгаанчны ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Цахилгаанчин” – ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Цахилгааны бүх тоног төхөөрөмжийн ажиллагаа болон суурилуулалтын аюулгүй бөгөөд бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээ, цахилгааны урьдчилан сэргийлэх болон гэмтлийн засвар үйлчилгээг Цахилгааны ерөнхий инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх;
  • Тоног төхөөрөмжийн аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хангахын тулд цахилгааны суурьлуулалт болон бусад холбогдох ажлыг дотоодын болон олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Цахилгааны эсвэл автоматикийн чиглэлээр техникийн болон мэргэжлийн сургууль төгссөн байх;
  • Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм болон техник ашиглалтын дүрмийн мэдлэгтэй байх;
  • Монгол улсын B ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байх;
  • Цахилгааны чиглэлээр доод тал нь хоёр жил (2) ажилласан туршлагатай байх;

Ур чадвар:

  • Цахилгааны схем зураг болон нарийн хэмжүүр автоматжуулалтын зураг диаграммыг уншиж ойлгох чадвартай байх;
  • Цахилгаан тоног төхөөрөмжүүдийн гарын авлага заавруудыг уншиж ойлгох, мэдээллийг болловсруулж ашиглах чадвартай байх;
  • Програмчлагддаг логик удирдлага ( PLC ) – ын талаар мэдлэгтэй байх;
  • Цахилгааны аюулгүй байдлын талаар сайн мэдлэг, ойлголттой байх;
  • Дотоодын болон олон улсын цахилгааны стандартуудын талаар мэдлэгтэй байх;
  • Болзошгүй аваар ослын үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.04.29-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 | 3123 | 3400