Үйлдвэрийн ээлжийн мастерын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрийн хэлтэст “Үйлдвэрийн ээлжийн мастер” – ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан  аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж ажиллах;
  • Үйлдвэрлэлийн үр ашигтай ажиллагааг хангах;
  • Үйлдвэрлэлийн өдөр тутмийн тайланг гаргаж, агуулахад хэрэгцээт бараа,  материал болон урвалжийн захиалга мөн шаардлагатай засварын ажлын захиалга гаргах;
  • Үйлдвэрийн  операторуудыг шууд удирдах;
  • Уулын хэлтэстэй нягт холбоотой ажиллах;
  • Засварын хэлтэстэй нягт холбоотой ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Ижил төрлийн үйлдвэрт тав ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Төрөл бүрийн насос, шугам хоолойн систем дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Химийн урвалжуудтай ажиллаж байсан туршлагатай байх
  • Даралтат савтай ажиллах эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх
  • Гүүрэн кран ажиллуулах эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх

Ур чадвар:

  • Хөнгөн тэрэг  жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Хөнгөн тэрэг аюулгүй жолоодох ур чадвартай байх
  • Биеийн хүч шаардсан ажил хийх чадвартай

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.06.22-ны өдрийн дотор HR@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/