Экскаватор, ачигчийн оператор ажлын байр

Таныг Уулын ашиглалтын хэлтэст “Экскаватор, ачигчийн оператор” - ын түр ажлын байранд урьж байна.

Тус түр ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Бороогоулд ХХК-ий нуруулдан уусгалтын талбайд байгаа материалыг түрэх, ачих, тээвэрлэх, овор хэмжээ ихтэй материалыг зөөврийн бутлуураар бутлах, бутлуурыг ачигчаар тэжээхэд 14/7 ээлжээр ажиллах уулын тоног төхөөрөмжүүдийг өдөр шөнийн ээлжээр ажиллуулах

 

Тавигдах шаардлага:

  • Зөвшөөрөгдсөн ангиллын 980 ачигч, 984 экскаватор, 345 экскаватор, D9 дозер, 14Н грейдер болон Волво машин ашиглах эрхийн үнэмлэхтэй байх;
  • Холбогдох чиглэлээр ажлын туршлагатай байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.05.04-ний өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/