Геологийн дата өгөгдөл хариуцсан геологичийн ажлын байр

Таныг Геологийн хэсэгт “Геологийн дата өгөгдөл хариуцсан геологич” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Олборлолтын үед явагдах бүх төрлийн дээжлэлт, хүдэр олборлолтын үйл ажиллагааны өгөгдөл мэдээллүүдийг цуглуулж, нэгдсэн санд төвлөрүүлэх;
  • Дээжлэлт ба лабротори алтын агуулга, металл авалтын шинжилгээний хариуд чанарын хяналт тавих;
  • Хүдэр хяналтын дээжлэлтийн өгөгдлөөр хүдрийн блок ялгах, нөөц тооцох металл авалт тооцох ажлыг хариуцаж хийх;
  • Ордын 3 хэмжээст геологийн модель хийх;
  • Уурхайн хайгуулын мэдээлэл өгөгдлийн сан хариуцах. 

 

Тавигдах шаардлага:

  • Геологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Алтны үндсэн ордын олдборлолт дээр ажиллаж байсан туршлагатай байх
  • Хүдэр хяналтын ажлын туршлагатай байх
  • Лабораторийн болон дээжлэлтийн QA, QC тайлан хийж байсан байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.05.22-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/