Жолоочийн ажлын байр

Таныг УБ захиргааны хэлтэст “Жолооч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Улаанбаатарын оффист ажиллана.  

 

Үндсэн үүрэг:

  • Улаанбаатар хот дотор, орон нутаг болон Улаанбаатар уурхай хооронд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журам, зааврыг мөрдөж зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг хангаж осол авааргүй тээвэрлэх,
  • Хариуцсан тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • 5 болон түүнээс дээш жил жолоочоор ажилласан туршлагатай байх;
  • Монгол улсын B, C, D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх
  • Ачаалал даах чадвартай, ажлын байрны хариуцлага хүлээх чадвартай;
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.05.19-ний өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/