Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторын ажлын байр

Таныг Ил уурхайн газарт “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператор” - ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжүүдийг жолоодож ухах, ачих, тээвэрлэх, болон бусад шаардлагатай туслах тоног төхөөрөмжүүдийг жолоодох.  

Тавигдах шаардлага:

  • Уурхайн ашиглалтын чиглэлээр тоног төхөөрөмж ажиллуулах мэргэжлийн үнэмлэхтэй;
  • Жолооны М ангиллын үнэмлэхтэй байх;
  • Уул уурхайд 3 жилээс доошгүй ажилласан ажлын туршлагатай;
  • Уурхайн машин техникүүдийг ажиллуулж байсан ажлын туршлагатай байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Уулын ажлын аюулгүй гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны талаар дадлага туршлагатай;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.03-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/