Төлөвлөлтийн инженерийн ажлын байр

Таныг Ил уурхайн Инженер төлөвлөлтийн албанд “Төлөвлөлтийн инженер” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн талбай дах уулын ажилтай холбоотой бүх төрлийн тооцооллыг хийх;
  • Уурхайн талбайд дах бүх ахилт өөрчлөлтийг хэмжиж тооцооллыг хийн тайлагнах;
  • Хөрс болон хүдрийн овоолгуудын обьёмыг хэмжиж тогтмол тайлагнах,
  • Уулын хэсгийн бүх төрлийн тайлан мэдээллийг нэгтгэж, тооцоолол хийж ажиллах
  • Төлөвлөлтийн инженерийн гаргасан төлөвлөлт дизайны хэрэгжилтийг газар дээр нь хянан зохион байгуулж үр дүнг нь тайлангаж байх,
  • Уул уурхайн зураг төслийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх,
  • Уурхайн бүх төрлийн дизайныг mark out хийж гадаслах тэмдэглэх
  • Уурхайн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг хийх

 

Тавигдах шаардлага:

  • Уулын инженер эсхүл маркшейдерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,
  • Уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
  • B ангилалын жолооны үнэмлэхтэй байх,
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Багаар ажиллах ур чадвартай байх,
  • Уул уурхайн зураг төслийн программ хангамжийн өргөн мэдлэгтэй байх. / AUTOCAD, MAPINFO, SURPAC/
  • Алтны шороон орд болон үндсэн ордод ажиллаж бйасан туршлагатай бол давуу тал болно.
  • Удирдан зохион байгуулах өндөр чадвартай
  • Бусад хэлтсийн инженер техникийн ажилтануудтай харилцах харилцааны өндөр соёлтой

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.24-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/