Уурхайн жолоочийн ажлын байр

Таныг Уурхайн захиргааны хэлтэст “Уурхайн жолооч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 өдөр ажиллаж, 7 өдөр амрах хуваариар ажиллана. 

 

Үндсэн үүрэг:

  • Хуваарийн дагуу ажилтнуудыг уурхайн талбайд аюул осолгүй тээвэрлэх,
  • Уурхайн барилга, байгууламжийн засвар, тохижолт үйлчилгээний ажил гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • 5 болон түүнээс дээш жил жолоочоор ажилласан туршлагатай байх;
  • Монгол улсын D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх;
  • Барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно.
  • Машин техник оношлох болон засвар үйлчилгээний талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Мужаан болон сантехникийн гар болон цахилгаан багажуудыг ажиллуулах чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай, ажлын байрны хариуцлага хүлээх чадвартай;
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.07-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/