Баяжуулах үйлдвэрийн операторын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрийн газарт “Баяжуулах үйлдвэрийн оператор”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэрт хүдэр хүлээн авах, бутлах, дамжуулах ба нөөцлөх, тээрэмдэх, зутангийн насос ажиллуулах

    Циклоноор ангилах, Өтгөрүүлэгч болон уусгалтын шингээлт, хоргүйжүүлэх, десорбци, гравитацийн дамжлагуудын үйл ажиллагааг ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажилуулах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой байх
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
  • Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх
  • Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
  • Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх
  • Бусад ур чадвар:
  • Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх
  • Бичгийн болон харилцааны чадвартай байх
  • Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
  • Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх

 

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.10-ны өдрийн дотор HR@Boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/