Таныг Техник ашиглалт засварын хэлтэст “Уулын засварын, ажлын хуваарь гаргагч” – ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уулын хүнд даацын техникүүд, ус, бохир, автокран, дизель генераторууд, жижиг засвар үйлчилгээний төлөвлөгөөт ажилуудын хуваарь гаргах;
  • Төлөвлөгөөгөөр хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд бүрэн гүйцэд хийгдсэн эсэх, засвар үйлчилгээний түүхийг системд оруулах;
  • Ажлын гүйцэтгэлийн өдөр, сар, улирал, жилийн тайлан бэлтгэх;
  • Уулын засварын захиргааны ажлуудыг хийж гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Их дээд сургууль төгссөн байх;
  • Уулын инженер эсвэл маркшейдер мэргэжилтэй байх;
  • Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх;
  • В ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
  • Техник сэтгэлгээтэй, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээний ажлын процессын талаар туршлагатай байх;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, тайлан, тооцоо, график гаргах чадвартай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.06.11-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/