Агуулахын ажилтны ажлын байр

Таныг Хангамжийн хэлтэст “Агуулахын ажилтан”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн талбайд хадгалагдаж байгаа бүх төрлийн бараа материалын бэлэн байдлыг хангаж тоо хэмжээнд хяналт тавин, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалын захиалгын тоог хэрэглэгч хэлтсүүдтэй хамтран гаргаж худалдан авалт хариуцсан ажилтанд тухай бүрт мэдэгдэж байх;

  • Химийн бодис болон бүх төрлийн агуулахад үзлэг шалгалт хийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах;

  • Химийн бодис болон түлшний өдөр тутмын тайлан хөтлөх, сарын эцсийн тооцоо гаргах;

  • Агуулахын ажилчдын цагийн бүртгэл, архив бичиг хэрэг хөтлөх;

  • Агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах;

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн байх;

  • Уул уурхайн тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй байх;

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

  • Агуулахад ажиллаж байсан туршлагатай байх;

  • Эллипс системийн талаар мэдлэгтэй байх;

  • Сэрээт өргөгч барьж байсан туршлагатай байх;

Ур чадвар:

  • Бичгээр болон амаар харилцах өндөр ур чадвартай, харилцааны соёлтой;

  • Хувийн өндөр зохион байгуулалттай;

  • Хурдан хэмнэлттэй орчинд ажиллах чадвартай;

  • Нямбай, нэг дор олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.08.21-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11 317798 | 3123 | 3400