Уурхайн эмч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтны ажлын байр

Таныг Уурхайн эмч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтан-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн ажилтнуудад эмнэлгийн анхны тусламж болон шаардлагатай тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, зохих шатны эмнэлэгт нүүлгэн шилжүүлэх, уурхайн аврах багийн бүрэлдэхүүнд ажилах, хөдөлмөрийн эрүүл мэнд, болон эрүүл ахуйн дотоод хяналт тавих, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Эмчлэх эрхийн гэрчилгээтэй байх;
  • Ослын үед үзүүлэх яаралтай тусламжийн сургалтад хамрагдсан байх;
  • Уурхайн эмчээр ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтны сургалтад хамрагдсан бол давуу тал болно;

Ур чадвар:

  • Эрүүл мэнд, ХАБЭА-н холбогдох хууль тогтоомж, шаардлагуудын талаар мэдлэгтэй байх;
  • Судалгаа хийх, статистик мэдээ гаргах чадвартай байх;
  • Баримт бичгийг боловсруулах;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Хүмүүстэй харилцах, зааж сургах, хянах чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх;
  • Монгол улсын жолооны B ангилалтай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.08.28-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/