Байгаль орчны ажилтны ажлын байр

Таныг Байгаль орчны хэлтэст “Байгаль орчны ажилтан”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Байгаль орчны хэлтсийн менежерийн шууд удирдлага дор ажиллана. Компанийн байгаль орчны талаар баримтлах бодлогын хүрээнд ISO 14001 стандартын дагуу байгалт орчны менежментийн систем түүний дүрэм, журам, гарын авлагуудыг боловсруулах, хянахад Байгаль орчны хэлтсийн менежерт дэмжлэг үзүүлэх 

  • Батлагдсан БОННҮ, байгаль орчны төсөл хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хяналт шинжилгээний хөтөлбөрийг холбогдох хууль дүрэм журмын дагуу боловсруулахад оролцох, дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх

  • Байгаль орчны судалгаа, дотоод, гадаад тайлангуудын боловсруулан гаргах, төрийн байгууллагуудад тайлан мэдээ гаргаж өгөх, олон нийт, оролцогч талуудад компанийн үйл ажиллагааг танилцуулахад мэдээллээр хангах, бусад уулзалт, хурлуудад оролцох, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах

  • Шаардлагатай ХАБЭА-ны дүрэм журмыг гэрээт компанийн болон түр ажилчдаар мөрдүүлж хэрэгжилтийг хангаж ажиллах

  • Өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэх ба гүйцэтгэлийг хэлтсийн менежерт эргүүлж тайлагнаж, 7 хоног болон сарын тайлан мэдээ бэлтгэх

  • Нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх 

  • Байгаль орчны хяналт мониторинг хэмжилтийг хуваарийн дагуу хийх, холбогдох бүртгэл, мэдээ, бэлтгэх

  • Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Байгаль хамгаалал, экологи, байгаль орчны менежмент, байгаль орчны инженер болон бусад холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх;

  • Тухайн чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

  • Байгаль орчны хяналт шинжилгээний(ус, хөрс, агаар, ургамлын болон бусад) талаар мэдлэгтэй байх;

  • Уул уурхай болон барилга байгууламж, төслийн байгаль орчны менежментийг хэрэгжүүлж байсан туршлагатай байх;

  • Microsoft программууд дээр сайн ажилладаг байх, ARC GIS программ дээр ажилладаг байх;

  • Жолооны үнэмлэхтэй байх;

Ур чадвар:

  • Багаар ажиллах чадвартай эерэг хандлагатай байх;

  • Байгууллагыг төлөөлөн гадагш харилцах, харилцааны чадвартай байх

  • Аман болон бичгийн харилцааны өндөр чадвар болон бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх;

  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх;

  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;

  • Байгаль орчны хяналт шинжилгээний аргачлалуудыг мэддэг байх; 

  • Нөхцөл байдалд тулгуурлан богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.06.18-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/