Дугуй засварчины ажлын байр

Таныг Засварын хэлтэст “ Дугуй засварчин”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн талбайд ашиглагдаж буй бүх төрлийн хөдөлгөөнт, дугуйт, тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд аюулгүй ажиллагаа болон байгаль орчин, эрчим хүчний ISO стандартын шаардлагыг хангаж, дугуй засварын ажил үүрэг гүйцэтгэх; 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх;

  • Дугуй засварын чиглэлээр мэргэжлийн сургууль, курс төгссөн байх;

  • Уул уурхай, хөдөө аж ахуйн хүнд машин механизмууд, авто дугуй засварын газруудад, дугуй засварын чиглэлээр ажиллаж байсан, дадлага туршлагатай байх; 

Ур чадвар:

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай байх; 

  • Гар болон цахилгаан багаж хэрэгслүүд, дугуй задлах тоног төхөөрөмж ашиглах  ур чадвартай дадлага туршлагатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.09.21-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/