Металлургийн техникчийн ажлын байр

Таныг Баяжуулах үйлдвэрийн хэлтэст “Металлургийн техникч”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана. 

Үндсэн үүрэг:

  • Металлургийн багийн өдөр тутмын тайлангийн өгөгдлийг мэдээллийн системд оруулах;

  • Үйлдвэр, нуруулдан уусгалтлын урвалжийн захиалга, нөөцийн бүртгэл, тайлан бэлтгэх;

  • Үйлдвэр, нуруулдан уусгалтын автомат дээжлэгчийн үйл ажиллагааг хариуцах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

  • pH болон DO метр, зутангийн хатуулаг хэмжигч, кларометерийн тохиргоо хийж бүртгэлжүүлэх;

  • Бутлуурын асгалтын зайн хэмжилт, ХӨН болон Бөөрөнцөгт тээрмийн ган бөөрөнцөг дүүргэлт, тээрмийн хуягны элэгдлийн хэмжилт хийж мэдээллийн системд оруулах;

  • Гидроиклоны ачааллыг хянах, доторлогоо хуягны элэгдлийн хэмжилт хийх, бэлэн байдлыг хангах;

  • АА машины үзлэг, тохиргоо, цэвэрлэгээ хийх;

  • Үйлдвэр, нуруулдан уусгалтын өдөр тутмын алт ууссан шингэн дээжүүд Алтны агууламжийг тодорхойлж тэмдэглэл хөтлөх, мэдээллийн системд өгөгдөл оруулах;

  • Ахлах металлургич болон металлургичаас өгсөн зааварчилгааны дагуу технологи туршилтын дээж бэлтгэх, үйл ажиллагааг хянах;

  • Металлургийн лабораторийн тоног төхөөрмжийн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ, ажлын байрны эмх цэгцтэй байдлыг хариуцах;

  • Металлургийн лабораторийн химийн бодисын хадгалалт, хэрэглээг хэвийн горимд байлгах;

  • Металлургийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Үйлдвэрийн баяжуулагч инженер болон бусад холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

  • Уул уурхайн боловсруулах үйлдвэр болон нуруулдан уусгалтын үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай байх;

  • Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний  программууд дээр ажиллах чадвартай байх;

Ур чадвар:

  • Багаар ажиллах чадвартай эерэг хандлагатай байх; 

  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх;

  • Математик тооцоолол сайн хийдэг байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.09.23-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/