Техник туслалцаа үйлчилгээний ажилтны ажлын байр

Таныг Мэдээлэл технологийн хэлтэст Техник туслалцаа үйлчилгээний ажилтан”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Улаанбаатар дахь оффист ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Хэрэглэгчдийг хамарсан мэдээлэл технологийн үйлчилгээний бүхий л санал, хүсэлт, гэмтэл, доголдол гарсан тухай бүрт нь MESD дээр Ticket үүсгэн хөтөлж зохих мэдээллийн технологийн дотоод журмын дагуу асуудлын үндсэн шалтгааныг тодруулж засахад шаардлагатай арга хэмжээг тодорхойлж level 1 түвшний алдааг засаж залруулах, level 2 болон түүнээс дээш асуудалд тусламж хэрэгтэй болсон тухай бүрт нь ахлах ажилтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллах;

  • Хэрэглэгчийн гаргасан техникийн тусламж, хүсэлт, мэдээлэл авах хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу, боломжит нөөцөөс хамаараад биечлэн, утсаар эсвэл зайнаас гэх зэрэг аль тохирох арга замаар хүлээн авч хүсэлтийг нөхөн бүртгэж, хэрхэн шийдсэн талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь хэрэглэгчид хариу мэдээлэх;

  • Мэдээллийн технологийн хэлтэсийн хариуцдаг эд хөрөнгийн бүртгэлийг хариуцах ба тэдгээрийг хэрэглэгчид өгөх, шилжүүлэх, буцаан авах хөдөлгөөний бүртгэлийг MESD хөрөнгийн бүртгэлд тухай бүрт бүртгэх, тэдгээрийн засвар үйлчилгээг хариуцах;

  • Мэдээллийн технологитой холбоотой мэдээ тайланг MESD системээс гаргах, сургалтын материал танилцуулга бэлтгэх, шинэ ажилтанд мэдээллийн технолгийн хэлтэсийн бодлого танилцуулах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Холбоо, мэдээллийн технологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

  • Мэдээллийн системийн талаарх ерөнхий ойлголт сайтай байх, сүлжээний бүтэц бүрэлдэхүүн ажиллагааны талаар ерөнхий мэдлэгтэй байх;

  • Компьютер бэлдэх ба тохируулах, мэдээллийг анализ хийх болон асуудлын шалтгааныг олж засах чадвартай байх;

  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх;

Ур чадвар:

  • Хэрэглэгчийн үйлчилгээний туршлагатай байх;

  • Аман болон бичгийн харилцааны ур чадварын түвшин өндөр байх;

  • Байгууллагын соёлд нийцэн зохион байгуулалттай, бүтээлч, санаачлагатай, хамтран ажиллах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.11.06-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/