Хаягдлын далан геотехникийн инженерийн ажлын байр

Таныг Уурхайн ашиглалтын хэлтэст “Хаягдлын далан геотехникийн инженер”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хаягдлын далангийн байгууламжийн тогтворжилт болон байгууламжийн барилгын ажил, шугам хоолойн үзлэг шалгалт, ашиглалтад хяналт тавьж ажиллах;
  • Уурхайн хананы тогтворжилтын тооцоололын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй явуулахад шаардагдах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд болон төлөвлөгөө тайланд хяналт тавьж ажиллах;
  • Ажил явуулах үеийн аюулгүй байдалд хяналт тавин өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж уурхайн ерөнхий инженерийн шууд удирдлага дор ажиллах;
  • Ажил гүйцэтгэлийн мэдээллийн санд цаг тухай бүрд нь ажлыг бүртгэн, хянан шалгах;
  • Сар улирлын төлөвлөгөө, тайланг цаг тухайд нь гарган ажиллах;
  • Барилга инженерийн хэсгийн үйл ажиллагааны бичиг баримтын бүрдлийг хөтлөх;
  • Өдөр тутмын явагдаж буй үйл ажиллагаанд инженерийн хяналт хийн ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Уурхайн хана болон усны барилга байгууламжийн чиглэлийн бүх төрлийн программ хангамж болон тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Уурхайн урт, дунд, богино хугацааны төслийн тооцоолол геотехникийн судалгаан дээр ажиллаж байсан туршлагатай байх;

Ур чадвар:

  • Хийсэн тооцоолол дээр дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх чадвартай байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.02-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/