Тоног төхөөрөмжийн засварчны ажлын байр

Таныг Уурхайн засварын хэлтэст “Тоног төхөөрөмжийн засварчин”–ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уулын хүнд машин механизмууд, суурин дизель генераторууд, уурхайн үйлчилгээний туслах техникүүд, жижиг тэрэгнүүдийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль эсвэл курс төгссөн байх;
  • Уул уурхай, хөдөө аж ахуйн хүнд машин механизмууд, төмөр зам, авто засварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан, дадлага туршлагатай байх;

Ур чадвар

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай байх;
  • Гар болон цахилгаан багаж хэрэгсэл, цахилгаан болон хийн гагнуур, хагас автомат багаж, хэрэгслүүд ашиглах ур чадвартай, дадлага туршлагатай байх;
  • Гидр, цахилгааны схем, зургийг уншиж, ойлгох чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.09.30-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/