Нарийн бичгийн даргын ажлын байр

Таныг Захиргаа, хүний нөөцийн газарт “Нарийн бичгийн дарга” - ын ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон удирдлагаас өгөгдсөн үүрэг, чиглэлийг холбогдох ажилтанд мэдээлэх, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;
  • Гүйцэтгэх удирдлагын уулзалт болон хурал зөвлөгөөний цаг хуваарийг зохицуулах, шуурхай мэдээллээр хангах;
  • Компаний бичиг хэргийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Байгууллагын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Бизнесийн удирдлага болон гадаад хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Гүйцэтгэх удирдлагын туслахаар ажиллаж байсан бол давуу тал болох;

Ур чадвар

  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
  • Албаны болон хувийн зохион байгуулалт сайн байх;
  • Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.12.10-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/