Сүлжээний техникчийн ажлын байр

Таныг Мэдээллийн технологийн хэлтэст “Сүлжээний техникч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

 

  • Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмжүүд, түүний техник, программ хангамжийг хариуцах, байгууллагын серверүүдийн техникийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай үзлэг шалгалтыг тогтмол хийх, гэмтэл саатлыг богино, хугацаанд тодорхойлж, зохих арга хэмжээг авах гэмтлийн бүртгэл хөтлөх;
  • Интернэт, дотоод сүлжээ, радио холбоо, хэрэглэгчийн компьютер болон сервер, сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах;
  • Мэдээллийн сүлжээг өргөтгөх, шинэ техник технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай сүлжээний төхөөрөмж, кабель шугамын асуудлыг төлөвлөх, тооцоолох ажилд туслах, угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх;
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан мэргэжлийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх;

 

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр, зэрэгтэй мөн тухайн салбарт 2 - оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Сүлжээний аюулгүй байдал болон систем, серверийн мэргэжлийн сургалтад хамрагдсан, сертификаттай бол давуу тал болно;
  • Мэргэжлийн англи хэлтэй байвал давуу тал болно;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.11.08-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3125/