Хөлсөөр ажиллагч - Уурхайн сувилагчийн ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтэст “Сувилагч” – ийн ажлын байранд Хөлсөөр ажиллагчаар урьж байна.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн эмнэлгийн эмчийг уурхайн талбайд анхны тусламж үзүүлэхэд туслах;
  • Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл хөтлөлд хийхэд туслах;
  • Ариутгал халдваргүйжүүлэлт стандарт журмын дагуу хийх хяналт тавих;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Сувилахуйн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
  • Мэргэжлийн байгууллагын сувилахуйн хүчинтэй гэрчилгээтэй байх;
  • Хоёр ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Яаралтай тусламж болон сэхээн амьдруулах чиглэл эсвэл уурхайн сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болох;

Ур чадвар:

  • Компьетерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Баримт бичиг боловсруулах, эмхэлж цэгцлэх, бүртгэл хөтлөх чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх;
  • Хүмүүстэй харилцах, зааж сургах чадвартай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.10.05-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/