Өөрөө буулгагчийн операторын ажлын байр

Таныг Ил уурхайн Уулын ашиглалтын албанд “Өөрөө буулгагчийн оператор”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Өөрөө буулгагч /МТ-86, HOWO-371/ болон эдгээртэй адилтгах машинуудыг жолоодох;

Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, аюулгүй тээвэрлэлт хийх.

Мэргэжил, туршлага:

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;

Мэргэжлийн байгууллагын үнэмлэхтэй байх;

Хүнд даацын машин мехинзм жолоодож байсан бол давуу тал болно;

МТ86, Хово 371 зэрэг Хятад улсын үйлдвэрийн өөрөө буулгагч ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

Аюулгүй ажиллагааны журмыг мөрдөн аюулгүй ажиллах чадвартай байх;

Багаар ажиллах, харилцааны ур чадвартай байх;

Жолооны С, М ангилалтай байх;

Техник ашиглахын өмнөх үзлэг шалгалтыг хийж эвдрэл, гэмтэл илрүүлэх чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/