Аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтний ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтсийн “Аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтэн”-ий ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Компанийн бүх ажлын байрны аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бодлого, төлөвлөлт, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэх, ISO45001 стандартын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавихад менежерт бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осолд хүргэхээс урьдчилан сэргийлэх, хүнсний эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэлтсийн эмнэлгийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх;
  • Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, ослын талбайд эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх;
  • Аврах багийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтаар хангаж менежерт тайлагнаж ажиллах;
  • Бүх газар, нэгж, хэлтсүүдийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хянах, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, ажлын тайланг менежерт мэдээллээр хангаж ажиллах;
  • Аюулгүй ажиллагааны хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, гүйцэтгэлийн тайланг нэгтгэж менежерт танилцуулж ажиллах;
  • Бороогоулд ХХК-ийн хэмжээнд мөрдөгдөж буй ХАБЭА болон байгаль орчинтой холбоотой дүрэм журам, горим, заавар зааварчилгааг дагаж мөрдөн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, байгаль орчны эрсдэлээс үүсэх хохирлоос байгууллагаа хамгаалах талаар идэвх, санаачилга гарган ажиллах.

Тавигдах шаардлага:

Боловсрол, ажлын туршлага:

  • Уул уурхайн инженер эсхүл менежментийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
  • Тухайн салбарт 5-аас дээш жил ажилласан эсхүл холбогдох ажлын туршлагатай байх;
  • MS office-н программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагаа, эрсдлийн талаар үндсэн ба суурь мэдлэгтэй байх;
  • Асуудал шийдвэрлэх болон удирдлагын чиглэлээр сайжруулалтын холбогдох туршлагатай байх.

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Бороогоулд ХХК болон уурхайн талбайн бүх стандарт, бодлого журмын дагуу ажиллах;
  • Бүх үйл ажиллагааны хүрээнд аюулгүй байдлын, дүрэм журмыг дагаж мөрдөх, аюулгүй ажиллагааны манлайллыг дэмжих;
  • Сайжруулах боломжуудыг тодорхойлох, үнэлэх, хэрэгжүүлэх замаар тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэх;
  • Аюулгүй ажиллагааны хамрах хүрээ, зорилго, үр дүнг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
  • Ажил үүргийн гүйцэтгэлд бусад чиг үүрэг, хэлтэс нэгжүүдтэй нягт хамтран ажиллана;
  • Бүх оролцогч талуудтай харилцах стратегийг тогтоож ажиллах;
  • Аюулгүй ажиллагааны явцын талаар байнгын хяналт тавьж, тайлагнах;
  • Аюулгүй ажиллагааны багийн гишүүдийг удирдан чиглүүлэх, хөгжүүлэхэд анхаарч ажиллах;
  • Үр ашигтай, үр дүнтэй үйл явц, журам, үйл ажиллагааг хангахын тулд уурхайн талбай дээрх аюулгүй ажиллагааг хангах зохицуулах хянах;
  • Шаардлагатай тохиолдолд ажилчид, менежерт техникийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээс гадна гэрээг хянаж, батлах, удирдах;
  • Урт болон богино хугацааны зорилтуудыг амжилттай биелүүлсэн эсэхэд дүн шинжилгээ хийх;
  • Аюулгүй ажиллагааг бүх талаас нь /төсөв, хуваарь, хамрах хүрээ, чанар/-т хяналт тавин ажиллах.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл;

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 | 3400 | 94783000