Уулын талбайн сургагчийн ажлын байр

Таныг Ил уурхайн газрын Уулын ашиглалтын албад "Уулын талбайн сургагч"-ийн ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

  • Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх,
  • Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага:

Боловсрол, ажлын туршлага:

  • Холбогдох их дээд сургуулийг суралцаж төгссөн байх;
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Монгол улсын жолооны BCM ангиллын хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх.

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Уулын ээлжийн мастер болон тоног төхөөрөмжийн оператор, уул уурхайн салбарт уулын технологийн хэсэгт ажиллаж байсан туршлагатай байх;
  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбар дахь Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 | 3400 | 94783000