Уулын ашиглалтын ээлжийн мастерын ажлын байр

Таныг Ил уурхайн Уулын ашиглалтын албад "Ээлжийн мастер"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Бороогоулд ХХК-ийн эрх ашиг, сонирхлыг тэргүүн ээлжинд тавьж, нэр хүндийг хамгаалах;
  • Бороогоулд ХХК-ийн үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж буй баримт бичигт заасан хэм хэмжээ, дүрмийг дагаж мөрдөх;
  • Ил тод, зарчимч, шударга байх;
  • Сахилга бат, ёс зүйг дээдлэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх;
  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангах;
  • Удирдах ажилтны үүрэг, хариуцлага ёс зүйн өндөр шаардлагыг хангаж, багаар ажиллах;
  • Өдөр тутам хийгдэх ээлжийн зохион байгуулалтын ажлууд;
  • Уулын технологийн ажилтай холбоотойгоор хийгдэх ажлууд;
  • Хариуцсан ажил үүрэгтэй холбоотой тайлан мэдээ бэлтгэх ажлууд ;
  • Ил уурхайн газрын уулын ашиглалтын албаны ажилтнууд нийтлэг мөрдөх ажилбар, заавар журмын хүрээнд;
  • Ил уурхайн газрын бүх ажилтнууд нийтлэг мөрдөх заавар журмын хүрээнд;
  • Уулын ухах, ачих, тээвэрлэх, түрэх, тэгшлэх болон зам талбай газар шорооны, хаягдлын далангийн болон бусад газар шороотой уулын техникүүдээр гүйцэтгэх төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавар зааварчилгааны хүрээнд жигд аюулгүй байдлыг хангах ажиллуулах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтын хүрээнд цаг хугацаанд нь биелүүлэх;
  • Ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг тооцоолол дизайны дагуу хийж гүйцэтгэн, хяналт тавьж, үр бүтээлтэй, санал санаачилгатай ажиллах, инженер төлөвлөлтийн алба болон геологийн хэлтэстэй хамтран ажиллах;
  • Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, дүрэм, журам, хууль, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу үйлдвэрлэлийг явуулах.

Тавигдах шаардлага:

Боловсрол, ажлын туршлага:

  • Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн. Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Ил уурхайн дизайн, төлөвлөлтийн талаар ерөнхий ойлголттой байх;
  • Уул уурхайн инженер чиглэлээр болон ээлжийн мастераар ажиллаж байсан туршлагатай байх;

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Уулын инженер болон ээлжийн мастераар ажиллаж байсан туршлагатай байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Аман болон бичгийн харилцах өндөр ур чадвартай, харилцааны соёлтой, хувийн өндөр зохион байгуулалттай байх;
  • Уул уурхайн салбар дахь Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж, бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай, санаачилгатай байх;
  • Хариуцлага хүлээх чадвартай байх;
  • Монгол Улсын жолооны В ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 | 3400 | 94783000