Таныг "Нарийн бичгийн дарга"-ын ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон удирдлагаас өгөгдсөн үүрэг, чиглэлийг холбогдох ажилтанд мэдээлэх, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;
Гүйцэтгэх удирдлагын уулзалт болон хурал зөвлөгөөний цаг хуваарийг зохицуулах, шуурхай мэдээллээр хангах;
Компанийн бичиг хэргийн үйл ажиллагааг зохион байгуулах;
Тавигдах шаардлага:
Бизнесийн удирдлага болон гадаад хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
Гүйцэтгэх удирдлагын туслахаар ажиллаж байсан бол давуу тал болох;
Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
Албаны болон хувийн зохион байгуулалт сайн байх;
Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай тауэр, 7-р давхар
Утас: 11-317798 #3400 | 94783000, 99041324